Зэргэлдээ суманд шүлхий гарсантай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комисс энэ сарын 13-ны өдөр шуурхай хуралдаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Рашаант сумтай хил залгаа Хашаат суманд Аймгийн Засаг даргын 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газраас 8 хүний бүрэлдэхүүнтэй шуухай ажлын хэсгийг томилж, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Пэрлийдоржоор ахлуулан ажиллуулж байна.
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1 дүгээр сарын 13-ны өдөр Хашаат суманд ажиллаж, суманд шуурхай ажлын хэсгийг томилж, Рашаант сумтай хил залгаа Номгон багийн 14 өрхийн малд үзлэг хийж, багуудад масс мессэж болон үүрэн холбооны утсаар мэдээлэл зөвлөмж өгч, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, мал амьтдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Мөн Өгийнуур, Өлзийт сумдын иргэд, малчдад ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.

Б.Гэрэлт-Од