Аймгийн хэмжээнд байгаа бүх траншейг тагтай болгох үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-15 16:05:39
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт дулааны 3000 гаруй худаг /траншей/ байдгаас 90 гаруй хувийг нь “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК, үлдсэнийг нь “Эрдэнэт ДЦС” ТӨХК хариуцдаг юм. Траншейны нүхийг таглах болон  засвар үйлчилгээг дээрх байгууллагууд хариуцан ажилладаг. Гэвч тэнэмэл иргэд хоноглох байр хайн онгойлгодог тул Цагдаагийн газар өнгөрсөн 12 дугаар сард хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтын үеэр дээрх багт байрлах траншейны нүхнээс хүний цогцос олдсон байна. Иймд аймгийн хэмжээнд байгаа бүх траншейг бөглөх үүргийг холбогдох байгууллагуудад нь өгчээ.

Иргэд ширмэн тагийг төмрийн худалдаанд тушаачихдаг байснаас энд, тэндгүй онгорхой худаг бий болсон юм. Иймээс 2015 оноос орон нутгаас 35 сая төгрөг зарцуулж бүх траншейг хуванцар тагтай болгосон энэ нь бас л чанарын шаардлага хангаагүй тул бетонон таг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 200-300 траншей хуванцар тагтай байна.  
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻