Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт 98,8 хувьтай байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-18 12:07:37
Архангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 990 өргөдөл, гомдол ирснээс 98,9 хувийг хугацаанд нь шийдвэрлэж, 33 өргөдлийг холбогдох газруудад нь хандан шийдвэрлүүлжээ. Харин10 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна.

Архангай аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагуудад өнгөрөгч онд иргэдээс 57410 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 56718-ыг хугацаанд нь шийдвэрлэжээ. Хугацаа болоогүй 692 өргөдөл, харьяаллын дагуу 333 өргөдлийг холбогдох газруудад шилжүүлж, шийдвэрлэлт 98,8 хувьтай байжээ.

Нийт 57410 өргөдөл гомдол, саналын 50932 буюу 88,7 хувийг хүсэлт, 4250 буюу 7,9 хувийг санал, 2228 буюу 3.8 хувийг гомдол эзэлсэн байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻