Архангай аймгийн бизнес эрхлэгчдийн групп нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн ХХААГ, Архангай аймаг дахь салбар танхим хамтран аймгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулж байна.
Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд зорилго нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Архангай аймаг дахь салбар танхим ямар чиглэлээр үйл явуулдаг мөн үйлдвэрлэлийн сав баглаа боодол, сошиал медиаг бизнестээ яаж хэрэглэх вэ?, гарааны бизнесийг хэрхэн эхлэх вэ? зэрэг мэдээллийг өгсөн юм. Архангай аймаг дахь салбар танхим нь өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүнтэй бөгөөд зөвхөн гишүүдийнхээ хүрээнд биш илүү олон хүнийг хамруулж мэдээлэл түгээх бодлого барьж ажиллаж байгаа ажээ.
Энэ сургалтын үеэр “Архангай аймгийн бизнес эрхлэгчдийн групп”-ыг нээлээ. Бизнес эрхлэгчид Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн Архангай аймаг дахь салбар танхимын гишүүн байснаараа бар код, батентыг хэрхэн авах, ногоон эко шошгыг яаж авах, дээрээс нь бизнесийн өмгөөллийн үйлчилгээг яаж авч болох, ямар сургалтуудад хамрагдаж болох вэ, гадаадын ямар үзэсгэлэн худалдаануудад явж болох талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч, тэнд нь оролцож болдог давуу талтай ажээ.
“Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн Архангай дахь салбар танхимаар дамжуулан малчдын хонины ноосыг хяргаж, угааж өгөх загвар төв энэ хавраас эхлээд үйл ажиллагаагаа явуулна. Мөн дөрөвдүгээр сард Германы Худалдаа аж үйлдвэрүүдийн холбоо, БНХАУ-ын ноос, ноолуурын холбоо, ноос самнах багаж төхөөрөмж үйлдвэрийн газруудын нийлсэн санхүүжилтээр ноос самнах үйлдвэр байгуулагдах гэж байна. Ингээд ирэх наймдугаар сарын 1 гэхэд ноос, ноолуур, хөөвөр самнах чиглэлээр үйлдвэр ашиглалтанд оруулахаар зорьж ажиллаж байна” хэмээх Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн Архангай дахь салбар танхимын дарга Ч.Мөнхбат хэлэв.

Б.Гэрэлт-Од