Агаарын бохирдлыг бууруулах саналуудыг ажил хэрэг болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор энэ сарын 29-ний өдрөөс эхлэн тойрогтоо ажиллаж байна.
УИХ-ын гишүүний ажлын алба, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар хамтран "Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэд хөдөлмөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт агаарын бохирдлыг бууруулах арга зам, тодорхой шийдлүүдийн талаар, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн мэдээлэл, цаашид авах зарим арга хэмжээний талаар, аймгийн УЦУОШТөвийн дарга А.Энхзаяа Ховд аймгийн агаарын бохирдолтын өнөөгийн төлөв байдлын талаар, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр “Утаагүй Ховд” төслийн хэлэлцүүлэгт оруулах саналуудын талаар тус тус мэдээлэл хийж, утааг багасгах боломж, шийдлүүдийн талаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, гэр хорооллын айлууд газраа барьцаалж дулааны алдагдал багатай, цахилгаан эрчим хүчээр дулаанаа хангадаг, цэвэр бохирын шугамд холбогдсон “Хашаандаа сайхан амьдаръя” ипотекийн зээлийн хөтөлбөрийг дунд хугацааны зорилт болгон үе шаттайгаар 4-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлэх, улмаар түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, шахмал түлш хэрэглэх, нүүдэлчин зуухыг туршиж үзэх, орон сууцны тоог нэмэгдүүлэх, алслагдсан бүс орон нутагт хүн амын суурьшлыг дэмжих үүднээс бүсийн нэмэгдэл олгох зэрэг чухал санал шийдлийг танилцуулсан юм.
Мөн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, цаашид авах зарим арга хэмжээний хүрээнд Ховд хотод 11-100 кВт хүчин чадалтай 49 ширхэг томоохон уурын зуух ашиглаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зуухыг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор зогсоож, дулааны станц болон цахилгаан халаалтын системд холбох, шөнийн цахилгааны тарифыг өвлийн улиралд гэр хороололд тэглэх \0 төгрөг\ шаардлагатай зэрэг санал уламжиллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хот доторх 2,5 км дулааны шугам сүлжээний санхүүжилтийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх, дулаан дамжуулах төв байгуулах асуудлыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд цогцоор нь авч үзэж, шийдүүлэх гэх мэт тодорхой асуудлуудыг анхаарч, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд Ховд хотод үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр халаалт авч буй 49 байгууллагыг утаагүй халаалтын системтэй болгоход дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахыг уриалсан юм.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэлцүүлэгт ажил хэрэг болгохуйц олон үнэ цэнэтэй санал гарч буйг онцлоод аймгийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүний хувьд тухайн байгууллагын дулааныг утаа гаргахгүйгээр халаах шийдлийг олж, эко халаалтыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэж, утааг өвөл яриад зун нь мартдаг байж болохгүй хэмээв.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид утаагүй зуухыг туршиж үзэх, шахмал түлшний үйлдвэрийг бодлогоор дэмжих (сум хөгжүүлэх сан, бусад хөнгөлөлттэй зээлд хамруулах), орцны хаалга, цонхыг дулаалах, дулаан алдагдлыг бууруулах арга замуудыг сурталчлах, Ипотекийн зээлд иргэдийг хамруулах, эрчим хүчний үнийн зохицуулалт хийх зэрэг олон саналууд гаргасныг ажил хэрэг болгон, хамтарч ажиллахаар тогтов. Ховд аймаг утаа ихтэй гэж ам уралдаж ярьж суух биш, нийслэлтэй энэ зэрэгцсэн шийдэл гаргаж, ажил хэрэг болгох нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байлаа.

А.Бямбасүрэн