ХОВД: Сурагчид орос хэлний мэдлэг, харилцах чадвараа сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-12 17:55:01

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Би орос хэлэнд дуртай” оюуны уралдаан (орос хэлийг хэн сайн мэдэх вэ? олимпиад) боллоо.  


Уралдааныг өчигдөр “Орос, Монгол мөнхийн нөхөд” уриатай зохион байгуулахад Жаргалант,  Мянгад, Буянт, Манхан, Үенч, Дөргөн, Ховд сумаас 13 сургуулийн 60 гаруй сурагч оролцжээ. 


Уралдаан асуулт, хариулт хэлбэрээр үндсэн 10 даалгаврын хүрээнд өрнөж, шилдгүүдээ тодруулсан юм. Ингээд тэргүүн байрт Жаргалант сумын нэгдүгээр сургууль, дэд байрт Ховд сумын сургууль, гуравдугаар байрт Үенч сумын сургуулийн сурагчид шалгарлаа. 


Ховд аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын дээд хурлын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дээрх уралдааныг жил бүр зохион байгуулж буй.


Уралдааны зорилго нь сурагчдын орос хэл сурах хүсэл, идэвхийг дэмжиж, орос хэлээр харилцах чадварыг хөгжүүлэх, бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх боломж олгоход чиглэдэг.   


相关新闻