Архангай аймгийн ойн сангийн талбай 156 мянга гаруй га-гаар багасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн анги хамтран “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал ба уур амьсгалын өөрчлөлт” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын дэргэдэх сум дундын болон Цэнхэр сумын Ойн ангийн инженер, техникч, ойжуулагчид, сумдын байгаль хамгаалагчид, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэний нийгмийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагаас 90 гаруй төлөөллийг оролцуулсан байна.
Сургалтаар “Ойн хомсдол, доройтлын хүчин зүйл, Үндэсний стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого арга хэмжээ, ой, нүүрс төрөгчийн шингээлт ба уур амьсгалын өөрчлөлт, үндэсний ойн мониторингийн систем, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчим, REDD+ ба НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн тухай ойлгох нь, ойн суурь түвшин зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.
2008 оны Архангай аймгийн ой зохион байгуулалтын судалгааны материалаас харахад 1996-2008 онд 156252 га талбайгаар багассан тоо баримт байна. Архангай аймгийн хувьд 2017 онд ой зохион байгуулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлж, тайлан боловсруулагдах шатандаа байгаа юм байна.
Архангай аймгийн 1996 оны ой зохион байгуулалтын дүнгээр ойн талбай 1164865, ойн нөөц / шоометр/ 12862600, 2008 оны ой зохион байгуулалтын дүнгээр ойн талбай 1008613, ойн нөөц /шоометр/ 104170110 буюу ойн сангийн талбай 156252 га-гаар, ойн нөөц 24455890 шоометрээр багассан дүн мэдээ байна.
Манай улсын хувьд ойг хомсдол, доройтолд оруулж буй хүчин зүйлс нь Дэд бүтцийн хөгжил, хотжилт болон мод бэлтгэл, ойн түймэр, ойд мал бэлчих, хөнөөлт шавж олшрох, түлшний мод бэлтгэх үйл ажиллагаанаас ихэвчлэн ойн талбайн хэмжээ багасах, эдэлбэр газарт шилжих, бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт гарч, тодорхой жилийн туршид удаан хугацааны алдагдалд орж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгааг сургалтын үеэр ярьж байлаа.

Б.Гэрэлт-Од