“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөлгөөн Орхон аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-02 14:05:50
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ. Тус зөвлөлгөөн  энэ сарын гурван хүртэл үргэлжлэх юм.
Уг зөвлөлгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймагт зүүн бүсийн аймгууд, Орхон аймагт төвийн бүсийнх болж Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцож байна. 
Зөвлөлгөөнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.   Нэгдсэн хуралдааны дараа “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, Багшийн хөгжил цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхэд хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ. Тус зөвлөлгөөн “Шинэ хандлага-Шинэ өөрчлөлт-Шинэчилсэн бодлого” уриан дор үргэлжилж байна. 
 
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻