Цагаан сарын угтан хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газраас удахгүй болох цагаан сарын баярыг угтаж “Минийт хот-Миний гэр” нэг сарын аян зарлажээ.
Сарын ажлын хүрээнд Сайншанд хотын долоон баг тус бүрт өдөр бүр хогийн машин явуулж, нутаг дэвсгэр дээрх хогоо цэвэрлэж байгаагаас гадна Хамарын хийд орчмын хогийг цэвэрлэжээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 20 гаруй хүнийг цалинжуулж сумын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлүүлж байна.
Цагаан сарын баярыг тохиолдуулж хогны хураамж төлөөгүй хүмүүсийн хогийг мөн адил ялгалгүй ачиж байгаа аж. Мөн гэр хорооллын гудамжны асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлаж, шинэчилж асааж буйгаас гадна гудамжны тэмдэг тэмдэглэгээг засварлаж, өнгө үзэмжийг сайжруулж байна.

Хот тохижилт, үйлчилгээний ажилд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд болон “АА” нийгэмлэгийн зарим иргэдийг ажиллуулж ажлын байраар хангажээ. Хотыг цэвэр, цэгцтэй, хоггүй байлгах ажилд аймгийн Засаг дарга хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллаж байгаа юм.
Х.Эрдэнэбулган