120 гаруй мянган толгой малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 120 гаруй мянган толгой малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах ажил эхэллээ.
Тус аймгийн Манлай суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Аймгийн онцгой комисс болон холбогдох байгууллагууд шүлхий өвчний голомтод шуурхай ажиллаж байна. Тухайн бүс нутагт халдваргүйжүүлэх урьдчилан сэргийлэх тарилгыг 122900 тоо толгой мал сүрэгт хийж эхлээд байна.
Шүлхий өвчин гарсан бүс нутагт урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх ажлыг шат дараатай шуурхай авч хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ хил залгаа Цогтцэций, Цогт-Овоо сумдад шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.
Д.Мишигсүрэн