Сэврэй сумынхан "Өрхийн дэвтэр"-тэй болцгоож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан "Өрхийн дэвтэр"-тэй болцгоож байна.
Төрийн ажил үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах, тухайн өрхийн хэрэгцээнд тулгуурласан ажил, үйлчилгээг бодитоор нь үзүүлэх, төрийн ажилтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналт бий болгох зорилгоор тус сумынхан нийт малчин өрхүүдээ "Өрхийн дэвтэр"-тэй болгох ажлыг хийж байна.
Энэхүү дэвтэрт хүн амын өрхийн мэдээллийн нэгдсэн бүртгэл, боловсролын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, сууцны мэдээлэл, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн мэдээлэл, тоолуулсан малын мэдээлэл, чухал шаардлагатай албан хаагчдын утас, хаяг мэдээлэл зэрэг багтаж байгаа юм байна. Мөн мал эмнэлгийн үйлчилгээ хийлгэсэн эсэх мэдээлэл, сум багийн төлөөлөгч өрхөд ирж ажилласан мэдээлэл болон зарим нууцлалтай мэдээлэлийг коджуулан оруулж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн