Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 478,5 сая төгрөгөөр батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 30 ажил, арга хэмжээнд хуваарилж, 478 576 900 төгрөгөөр баталлаа.
Тухайлбал, уламжлалт халуун, хүйтэн рашааны судалгаа хийх, рашаанд түшиглэсэн эмчилгээ сувилгааны үйлчилгээ, аялал жуулчлалын цар хүрээг нэмэгдүүлэх, даацын судалгаа хийхэд 8 сая, бороо цасны усыг хуримтлуулах, бэлчээрийн мал аж ахуйн ус хангамжийг шийдэх, хөв цөөрөм байгуулахад 30 сая, ойн хөнөөлт шавжийн судалгаа тэмцлийн ажил зохион байгуулахад 69 сая, Аймаг, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усалгаа арчилгаа, хамгаалалтын ажлыг гүйцэтгэхэд 48,8 сая төгрөг зэргийг хуваарилжээ.
Оны төгсгөлд аймгийн ИТХТ-ийн хуралд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарийн хэрэгжилт, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, үр дүнг дэлгэрэнгүй тайлагнахыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болон холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг энэ сарын 16-нд байхаар товлож баталсан юм. Мөн аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойг 7-р сарын 22-нд, Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 80 жилийн ойг 7-р сарын 16, 17-нд, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 80 жилийн ойг 7-р сарын 20-нд, 6 дугаар бааз үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг 7-р сарын 20, 21-нд зохион байгуулахаар болж товыг баталсан юм.
Б.Гэрэлт-Од