Өмнөговийн зүүн талын сумдаар шороон шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар өнөөдөр шороон шуургатай байна. Тус аймагт ойрын өдрүүдийн цаг агаарын талаар УЦУОШГ-аас тодруулахад "Салхины хүч хамгийн өндөр байгаа нь Булган суманд 20 м/с, Даланзадгадад 18 м/с байна. Өнөөдөртөө аймгийн зүүн талаар шороон шуургатай байгаа" гэлээ.
Аймгийн төв Даланзадгад суманд шороон шуурганы улмаас зарим үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас 13 цагийн үед тодруулахад "Одоогоор ямар нэгэн арга хэмжээ авах зүйл яриагүй байна. Өнөөдрийн шороон шуурга оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ" гэлээ.
Хавар цагт хуурайшилтын улмаас шороон шуурганы үед сул шороо, түйрэн, элс агаарт дэгдэж ийнхүү үзэгдэх орчин хязгаарладаг.

Д.Мишигсүрэн