БНСУ-ын Ёсү хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хойшлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-02 14:07:35
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Ирэх зургаадугаар сарын 23-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болох тул Орхон аймгаас ажилтан авах асуудлыг  түр хугацаагаар хойшлуулах саналыг БНСУ-ын  Ёсү хотоос ирүүлжээ. Иймд дээрх ажил түр  хойшлогдсоныг аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны алба мэдээллээ. 
Өнгөрсөн оны сүүлээр Орхон аймаг БНСУ-ын Ёсү хоттой хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Үүний хүрээнд тус хотод хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг  гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон. Иргэдийг бүртгэх болон ажиллах нөхцөл, цалин, хангамжийн асуудлаар хоёр тал санал солилцож хамтран ажиллах гэрээг энэ сард  байгуулахаар төлөвлөж байсан юм. Иймд БНСУ-ын орон нутгийн сонгуулийг дууссаны дараа гэрээ байгуулахаар боллоо. 
 
Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻