Даланбулаг хүнсний үйлдвэр олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-02 16:15:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн "Өнөд Өвлөх урлахуй" ХХК-ийн Даланбулаг хүнсний үйлдвэр нь олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Тус кампани нь 
10 жилийн ойн хүрээнд энэхүү ажлыг ххийж байгаа юм. Тэд lSO 9001:2005 чанарын удирдлагын тогтолцоо, OHSAS 18001:2007 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо гэсэн олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. "Oshmi групп" ХХК-иас олон улсын стандартын зөвлөх үйлчилгээг авч хамтран ажиллаж байгаа аж. Уг стандартуудыг нэвтрүүлснээр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүдээс анхдагч нь болж байгаагаараа онцлог юм. 
Даланбулаг хүнснийг Даланбулаг цэвэр усаар нь Өмнөговьчууд андахгүй. Мөн тус компани нь говийн брэнд болох тэмээний чөмөг, хөмүүл зэргийг зориулалтын савалгаатай болгон борлуулж байгаа юм.
Д.Мишигсүрэн
相关新闻