Малдаа вакцин хийлгэхгүй гэж зарим иргэд эсэргүүцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-07 09:08:16
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн төвөөс 30 км-ын зайтай Жаргалант суманд өнгөрсөн сарын 15-нд шүлхий өвчин гарсан тул ариутгалын постууд 24 цагийн турш ажиллаж байна. Мөн Баян-Өндөр суманд өвөлжиж буй малыг вакцинжуулах, өвөлжөө, хашааг нь ариутгаж дуучээ. Гэвч зарим иргэн малдаа вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцэх, хөл хориотой газраасаа шөнө, оройн цагаар гарах зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргаж байна гэж дээрх сумдын Засаг дарга нар хэллээ.
Шүлхий өвчин нь малаас хүнд халдахгүй ч иргэд голомттой газраар зорчиход л “тээвэрлэгч” болдог гэдгийг мөн  анхаарууллаа.
Түүнчлэн Булган аймгийн зарим сумдад шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосны улмаас Орхон аймгийн түлээний захуудад түлшний хомсдол үүсчээ. Иймд тус аймгийн удирдлагуудтай уулзаж шүлхий гараагүй сумдаас мод, нүүрс авах асуудлыг шийдвэрлэлээ гэж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сум руу чиглэсэн авто замын хөдөлгөөн нээлтттэй байгаа тул тэндээс түлшний мод оруулах ажлыг зохион байгуулаад байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻