“Эрдэнэт үйлдвэр” ХХК хүдэр дэх эрдсийн нөлөөллийг судлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-07 09:42:37
oyuka_hu@yahoo.com
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн хувирал, эрдсийн найрлагын хэв шинжийг нарийвчлан тогтоож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь нөлөөллийг судлах ажлыг “Ханлаб”, “Минекско” компани болон ШУТИС-ийн судалгааны баг хамтран гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн тус судалгаа нь “Эрдэнэтийн овоо ордын гео металлург ба хүдрийн хувирал, эрдсийн найрлага процесст үзүүлэх нөлөө” сэдвийн дор хийгдэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл “Эрдэнэтийн овоо” орд газрын хүдэржилтийн агуулгыг нарийвчлан тогтоох зорилготой юм.
Уг судалгааг хийж буй “Минекско” компани нь уул уурхайн зөвлөн, туслах үйлчилгээ эрхэлдэг бол “Ханлаб” компани эрдэс судлалын үйл ажиллагаа явуулдаг юм.    Судалгааны багийнхан Эрдэнэтийн овооны эрдсийн найрлага, хүдрийн хувирлын талаарх судалгааны явцын үр дүн, ерөнхий байдлыг танилцууллаа.
Хамтарсан эцсийн тайланг олон нийтэд мэдээлэх хараахан болоогүй байгаа бөгөөд туршилт судалгааны ажил явагдаж байгаа юм. Уг судалгааны ажилд Геологи уул уурхайн сургуулийн ашигт малтмал, баяжуулалтын профессорын баг оролцож, мэргэжлийн дүгнэлт өгч буйгаараа онцлогтой гэнэ.
 
 Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻