Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Говь-Алтай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг танилцуулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, ахлах шинжээч Ж.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллав.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа нь Шүүхийн Ерөнхийзөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны гол зорилтыг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, асуусан асуултад хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо хуваалцаж ярилцсан юм.
Мөн шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар харилцан санал солилцов. Тэрээр Говь-Алтай аймгийн шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцөл сайн байгааг онцлон хэллээ.
Э.Нарангэрэл