Зорилтод бүлгийнхэн талх, нарийн боовны сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 36 сарын өрхийн амьжиргааг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус байгууллагууд энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд аймгийн “Тогоочдын холбоо”, “Үнэлэмж” сургалтын төвтэй хамтран зорилтод бүлгийн 30 өрхийн хөдөлмөр эрхэлдэггүй 15 иргэнийг Талх нарийн боовчны сургалтад хамруулж байна.
Тус байгууллагууд энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд аймгийн “Тогоочдын холбоо”, “Үнэлэмж” сургалтын төвтэй хамтран зорилтод бүлгийн 30 өрхийн хөдөлмөр эрхэлдэггүй 15 иргэнийг Талх нарийн боовчны сургалтад хамруулж байна.
Энэхүү сургалт нь зорилтод өрхүүдийн хөдөлмөрийн насны иргэдийн сонирхол хэрэгцээнд үндэслэгдэн зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Сургалт энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх ба одоогоор суралцагчид 7 хоногийн хугацаанд 9 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сураад байгаа ажээ. Суралцагчид 14 хоногийн хугацаанд 10 нэр төрлийн талх, 4 төрлийн бялуу, 12 төрлийн жигнэмэг, 2 төрлийн чанамал, нийт 28 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сурах юм байна.
Тус сургалтад хамрагдаж буй иргэд “Энэ сургалтад хамрагдсанаараа талх нарийн боов хийх чадамжийг эзэмшин хувиараа хөдөлмөр эрхлэх, орлоготой болж амьдралын чанараа дээшлүүлэх боломж байгаад баяртай байна” гэдгээ илэрхийлж байлаа.
Э.Нарангэрэл