Монгол Улсын баатар Магсарын Жанчивын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын баатар Магсарын Жанчивын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн сөрөг тусгай ажиллагаа, гардан тулааны үзүүлэх тоглолт хийлээ.

Мөн энэхүү баярт өдрийг тохиолдуулан зохиосон тэмцээн уралдаануудын нэгдсэн дүнг танилцуулж, шагнал гардуулах арга хэмжээ болов.


Мөн энэхүү баярт өдрийг тохиолдуулан зохиосон тэмцээн уралдаануудын нэгдсэн дүнг танилцуулж, шагнал гардуулах арга хэмжээ болов.

Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штаб, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран энэ сарын 14-ний өдрөөс эхлэн олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.


Э.Нарангэрэл