Монгол цэргийн өдрөөр 4 хүн төрийн дээд одон медалиар шагнуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн удирдлагууд болон хууль, хүчний байгууллагууд Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулан өнөөдөр Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөлөө. Үүний дараа баярын хурал болж, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 60 орчим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Баярын хурлын үеэр цэргийн гавъяаны одонгоор 1, цэргийн хүндэт медалиар 2, хөдөлмөрийн хүндэт медалиар 1 хүн тус тус шагнууллаа.
Мөн батлан хамгаалахын шагналаар 7, цэргийн бэлтгэл офицер шагналаар 2, онцгой байдлын ахлагч цолоор 1, ОБЕГ-ын шагналаар 8, ЦЕГ-ын шагналаар 5, Архангай аймгийн хүндэт тэмдгээр 6, аймгийн Засаг даргын жуух бичгээр 18, Архангай аймгийн хүндэт өргөмжлөлөөр 8, Эрдэнэбулган сумын жуух бичгээр 3, ШШХүрээлэнгийн жуух бичгээр 1 хүн тус тус шагнуулсан юм.
Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн газрын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнийг энэ сарын 17-нд аймгийн Цэргийн штабаас зохион байгуулсан. Тус тэмцээн нь буудлагын, саадтай даваа, хорт утаа, тэсрэх бөмбөг олох гэх мэтчилэн 7 цэг бүхий 10 км газар гүйж, хурд хүч, оюун ухаан, ажил мэргэжлийн туршлагаараа өрсөлдсөн юм. Тэмцээний 1-р байранд Цагдаагийн газар орсон бол ОБГ, ШШГА зэрэг байгууллагын багууд удаах байранд орж, шагналыг аймгийн удирдлагууд өнөөдөр гардууллаа.

Б.Гэрэлт-Од