“Аавдаа захидал бичээрэй” захидлын уралдааныг анх удаа зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-20 12:26:03
Архангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулж “Аавдаа захидал бичээрэй” захидлын уралдааныг аймгийн Нийтийн номын сангаас анх удаа зохион байгуулж, энэ сарын 17-нд дүнг танилцууллаа. Насанд хүрэгчид, хүүхэд гэсэн хоёр ангиллаар явуулсан уралдаанд нийт 130 гаруй хүнээс захидал иржээ.

“Аавдаа захидал бичээрэй” захидлын уралдаан нь хүүхэд, залуучуудад эх хэлний гайхамшгийг мэдрүүлж, уран яруу үг хийгээд найруулга зүйн чадварыг дээшлүүлэх, аавыгаа хайрлах, халамжлах сэтгэлийг өдөөж,  захиаг зуучлахад оршиж байгаа юм.

Захианы уралдааны насанд хүрэгчдийн ангилалд Цахир сумын  иргэн  Л.Ганхуягийн аавдаа бичсэн захидал түрүүлсэн юм. Өсвөр насны ангилалд 3-р сургуулийн 11г ангийн сурагч Х.Ууганзаяагийн бичсэн захидал тэргүүн байранд орсон байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻