Хүүхдүүд байгаль орчны мэдлэгээрээ уралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Засаг даргын дэргэдэх сум дундын ойн анги хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд байгаль орчны холбогдолтой багц хуулийг сурталчлан таниулах зорилгоор "Мод дагаж ус, ус дагаж амьдрал" сэдвээр АСТ тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Эрдэнэбулган сумын 3, 4, Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сурагчид идэвхитэй оролцсон бөгөөд нэгдүгээр байранд гуравдугаар сургуулийн "Эко давалгаа" баг, 2-р байранд 4-р сургуулийн "High light" баг, 3-р байранд Спортын төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургуулийн "Амьд ус" баг, тусгай байранд 4-р сургуулийн "Газар зүй" баг тус тус шалгарсан юм.
Харин "Шилдэг хөгжөөн дэмжигч" сургуулиар Спортын төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургууль шалгарлаа. Мөн нийт оролцогчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулахад дөрөвдүгээр сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ түрүүллээ.
"Энэхүү арга хэмжээг уламжлал болговол илүү үр дүнтэй байна" гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Б.Гэрэлт-Од