Этилийн спиртийн цочмог хордлогын улмаас хоёр жилийн дотор 9 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-20 22:00:16
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас 2016, 2017 онуудад шалгаж шийдвэрлэсэн золгүй учралын улмаас амь насаа алдсан үйлдэлтэй хэргүүдийн үйлдэгдэж буй нутаг дэвсгэр, цаг, хугацаа, хохирогч нарын амь насаа алдсан шалтгаан нөхцөлийг судалжээ. Дээрх онуудад энэ төрлийн гэмт хэргийн 151 мэдээллийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шалгаж, шийдвэрлэсэн байна. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 9 хүн амиа хорлож, гол нуурын усанд 19 хүн живж нас барсны 7 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, харин 4 нь хүүхэд байжээ.

Өвчний улмаас 53 хүн нас барсны 3 нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зүрхний дутагдлын улмаас нас барсан бол архи буюу этилийн спиртийн цочмог хордлогын улмаас 9 хүн нас баржээ.

Судалгааны дүнгээс үзэхэд нийт нас барсан 154 хүний 51 буюу 33 хувь нь нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба эдгээр хүмүүсийн 29 нь архийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож яваад осолдох, бөөлжсөндөө хахах, спиртын хордлогонд орох, осгох, усанд живэх зэргээр нас баржээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻