Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн биеийн тамир спортын хамтлаг улсын хошой аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас жил бүр шилдэг спортын хамтлагийг шалгаруулдаг. Энэхүү нийтийн биеийн тамирыг дэмжих зорилготой болзолт уралдааны 2017 оны шилдгээр Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн биеийн тамир спортын хамтлаг 2 дахь удаагаа түрүүлж, хошой аварга болсон байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн биеийн тамир спортын хамтлаг нь 2008 онд байгуулагдаж 2012 оноос албан ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Улсын хошой аварга болсон тус спортын хамтлаг нь байгууллага дээрээ жилд 12-оос доошгүй спортын тэмцээн уралдааныг зохион байгуулдаг ба эрүүл мэндийн салбарынхаа бүх ажилчдыг хамруулахын тулд залуучуудынхаа дунд нээлттэй төрөл бүрийн спортын тэмцээнийг зохиохоос гадна 35-аас дээш насны ажилтануудын дунд теннис, волейболын тэмцээнийг зохион байгуулдаг байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн биеийн тамир спортын хамтлаг нь өмнө нь 2015 онд улсын аварга спорт хамтлаг болж байсан ба аймагтаа 2014, 2015, 2016 онуудад шилдэг спортын хамтлаг болж байжээ.
Нэгдсэн эмнэлгийн биеийн тамир спортын хамтлаг энэ амралтын өдрүүдэд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд волейболын тэмцээн зохион байгууллаа.

Б.Гэрэлт-Од