Шүлхий өвчтэй 390 гаруй малыг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотон, Өгийнуур сумдад малын гоц халдварт шүлхий өвчтэй нийт 396 малыг устгасан байна. Өөрөөр хэлбэл, 3 сарын 22-ны байдлаар Өгийнуур сумын 5 өрхийн 175 үхэр, 6 хонь, 7 ямаа нийт 188 мал, Хотонт сумын 9 өрхийн 187 үхэр, 15 хонь, 16 ямааг зориудаар устгах журмын дагуу устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн Дойтын үзүүр, Өгийнуур сумын Дойт багийн Өлгий гэх газруудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, энэ сарын сарын 3-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоож, хээрийн штаб байгуулан ажиллаж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон.
Мөн голомтын бүсд хорио цээрийн дэглэм сахиулж, эргүүл пост гарган ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа бөгөөд дээрх сумдад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, зөвлөгөөн, урлаг, соёлын арга хэмжээ, морины уралдаан зэргийг зохион байгуулахыг хориглосныг мөрдөн ажиллаж байна.

Б.Гэрэлт-Од