Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор 3000 гаруй сурагч дадлага хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сумын ерөнхий боловсролын 33 сургууль энэ сарын 20-нд нэгэн зэрэг Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж дадлага сургууль хийлээ. Аймгийн төвийн 6 сургуульд Онцгой байдлын газрын 18 дундын хянагч нар үүрэг гүйцэтгэж, дадлага сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.
Тус дадлага сургуульд аймгийн төв Эрдэнэбулган сумын 3000 гаруй сурагч, 500 гаруй багш ажилчид хамрагджээ. Дадлага сургуулиар сургуулийн багш ажилчдад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, 2017 оны 67 дугаар тогтоолоор баталсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгч, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар зааварчилгаа, зөвлөгөө өгч ажиллажээ.
Тус дадлага сургуулийн үйл ажиллагаанд “Өсвөрийн аврагч”, “Өсвөрийн цагдаа” бүлгийн сурагчид идэвхтэй оролцож чиглүүлэн ажилласан байна. Мөн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд гал түймэр унтраах тактикийн үзүүлэх сургууль зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од