Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум цахилгаангүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 26-ны өдөр салхины хурд 24-28 м/с-д хүрч шуурснаас Дэлүүн сумын өндөр хүчдэлийн цахилгааны шугам тасарчээ.
Тодруулж хэлэхэд, Толбо сумын төвөөс цаашаа 4 километр газарт 12 метр өндөртэй хоёр бетон багана хугарч унасан байна. Аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газрын зүгээс холбогдох арга хэмжээ авч байгаа бөгөөд цахилгааны шугамыг хэвийн болгоход хэдэн хоног шаардагдах аж.
Түүнчлэн тухайн өдөр айл өрх, албан байгууллагын дээвэр салхинд хийсэж, хашаа нурсан тохиолдол Өлгий сумын хэмжээнд 10, Улаанхус, Толбо сумдад тус бүр хоёр, Сагсай сумд долоо, Буянт сумд тав, Булган сумд нэг бүртгэгджээ.
Уг асуудлаар өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, хохирлыг хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.