Аудитаар 89 төсөв захирагчийн тайлан “зөрчилгүй” гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-30 12:20:07
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Аудитын газраас төсвийн шууд захирагчийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хийж, аудитад хамрагдсан төсөв захирагчдын 96 тайланд дүгнэлт өгч, 38 тайланд итгэл үзүүлэн, 49 тайланг түүвэрт хамруулжээ.

Аудитаар 89 төсөв захирагчийн тайланд “зөрчилгүй” санал дүгнэлт, 6 тайланд “хязгаарлалттай”, 1 тайланд дүгнэлт өгөхөөс татгалзаж, 6 албан тушаалтанд хариуцлагын арга хэмжээ авах саналыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байна.
 
Аудитаар нийт 728.0 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрснээс 159.4 сая төгрөгийн нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой алдаа зөрчлийг аудитын явцад залруулан засуулж, 55.9  сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ. Мөн 116.0 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлэн, 311.5 сая төгрөгийн алдаа зөрчилд зөвлөмж, 85.2 сая төгрөгийн зөрчилтэй асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн биелэлтийг хангуулахаар ажиллаж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од

相关新闻