Архангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид цол нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн газрын 2 алба хаагч цагдаагийн хошууч цолоор, 9 алба хаагч цагдаагийн ахмад цолоор шагнууллаа. Мөн аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар 1 алба хаагч цагдаагийн ахлах ахлагч цол, 3 алба хаагч цагдаагийн ахлагч цолоор тус тус шагнуулав.
Мөн Цагдаагийн газарт шинээр томилогдсон 9 албан хаагч цагдаагийн тангараг өргөсөн юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар үг хэлж ГХУССЗөвлөлөөс цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор бүх сумдын хэсгийн төлөөлөгчдөд гэр интернет гардуулж өгөв.
Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр аймгийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойдоо зориулан бүтээсэн “Цагдаагийн алдар” дууны клипны зураг авалтыг хийлээ.

Б.Гэрэлт-Од