Байгальд ээлтэй аргаар оршуулах газрыг сонгосон настангуудад мөнгөн урамшуулал олгохыг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Ханжоу. /Синьхуа/. Таалал төгссөнийх нь дараа чандрыг нь далай тэнгист цацан оршуулах тухай гэрээнд Хятадын Чэжян мужийн оршин суугч Дай Юйинь болон түүний эхнэр гарын үсэг зуржээ.
Эхнэр нөхөр хоёрын энэ шийдвэрийг дэмжих үүднээс Хятадын Вэньлин хотын захиргааны иргэний удирдлагын газраас сар бүр 100 юань буюу 15,9 ам.доллар олгох аж.
“Би загасчин. Далай тэнгис бол миний хоёр дахь гэр. Тэнгэрт хальсныхаа дараа би хоёр дахь гэртээ очмоор байна” хэмээн Дай Юйинь ярьжээ.
Тус газрын мэдээлснээр, гэрээний дагуу 70-85 насны 24 оршин суугч тэр дундаа Дай Юйинь болон түүний гэргийг нас барах хүртэл нь тэдэнд сар бүр мөнгөн урамшуулал олгох бөгөөд нас барсных нь дараа чандрыг нь далай тэнгист цацан оршуулах аж.

Вэньлин хот нь оршуулах зан үйлийг байгальд ээлтэй аргаар хийхийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүмүүст ийнхүү мөнгөн урамшуулал олгож буй анхны хот юм.
Вэньлин хотын эрх баригчид энэ онд шинэ арга нэвтрүүлжээ. Тухайлбал, байгальд ээлтэй аргыг сонгосон 70-80 насны хүмүүст 100, 80-90 настай хүмүүст 200, 90-100 настай хүмүүст 300, 100 болон түүнээс дээш настай хүмүүст 400 юань олгохоор болсон байна.
Тогтсон уламжлал ёсоор Хятадад нас барсан хүмүүсийг газарт оршуулдаг хэдий ч хүн ам шигүү суурьшсан энэ улсад ёс заншлалынхаа дагуу оршуулгын ёслол үйлдэх газар ховордоод байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй хувилбарыг сонгох аргыг дэвшүүлсэн байна.
Э.Аянзаяа