Волейболын аймгийн аваргууд шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2018 оны волейболын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа.
Aймгийн волейболын холбооноос тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 22 багийн 180 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэй багуудаас Лаборатори 1-р сургуулийн баг түрүүлж, Чулуут, Хотонт сумын багууд удаалсан байна. Эмэгтэй багуудаас Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн баг тамирчид түрүүлж, аймгийн ЗДТГ, Татварын багууд удаах байруудад оржээ. Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь нэг багт хоёр оюутан тамирчин зааж тоглуулсан нь өрсөлдөөн ихтэй болгож өгсөн байна.
ААШТэмцээнийг нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг багийн спортоор тогтмол хичээллүүлэх, волейболын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од