Улиастайгаас Улаанбаатар, Говь-Алтайн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-12 14:57:44

Завхан/МОНЦАМЭ/. Завханд  их хэмжээний цас орсоноос авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах захирамжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гаргалаа.
Тухайлбал Завханы ихэнх нутгаар 4-р сарын 11-ний шөнө цас ихээр орж цасан шуурга шуурч улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан тул Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 4-р сарын 12-ны өдрийн 11.00 цагаас 4-р сарын 13-ны 11.00 цаг хүртэл түр хязгаарлаад байна.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтанд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хяналт тавьж ажиллаж байна. Харин хаагдсан зам давааг онгойлгох ажлыг Завхан АЗЗА ХХК-аас хийж байна. Мөн хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд иргэдийг хол замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Б.Мягмарсүрэн


相关新闻