239 сургуулийн цайны газарт 8.6 сая төгрөгийн торгууль ногдуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас өнгөрсөн 2 сараас эхлэн 239 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газарт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийжээ.
НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран хийсэн уг хяналт шалгалтад нийслэлийн төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 105 сургууль хамарчээ. ЕБС-ийн цайны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудас, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг “ЕБС-ийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгч ажилласан байна.
Шалгалтын явцад сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээгдсэн хоолноос дээж авч НМХГ-ын төв лабораторит илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлуулахаар нийт 44 дээж, цэвэрлэгээ, халдваргүйтгэл шалгах зорилгоор арчдас 166, ундны усны 35 дээж авч шинжлүүлж, дүгнэлт гаргажээ. Шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 8 сая 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан байна. Хяналт шалгалтын дүнг нэгтгэж байгаа аж.

Ж.Болор