Алслагдсан багийн хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 10:03:10

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р багт 120 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж алслагдсан багийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдлээ.

Мөрөн сумын хэмжээнд  улсын 12, хувийн хэвшлийн 3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа боловч сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдүүдийн 20 гаруй хувь нь цэцэрлэг хүрэлцэхгүйн улмаас гэртээ байдаг гэнэ. Гэртээ байдаг хүүхдүүдийн дотор алслагдсан багийн хүүхдүүд их байдаг байсан бол 100 гаруй хүүхдүүд ийнхүү цэцэрлэгтэй боллоо.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
   

 

相关新闻