Хүнд үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Хөгжлийн түүчээ” уулзалтыг тавдугаар сарын 03-нд зохион байгууллаа.
Төгсөх ангийн хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход нь туслах, орон нутгийн хөгжилд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, оршин суугаа хотоо хайрлан хамгаалах, хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, үүх түүхээ мэдэх, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалтад Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, III, IV, V сургуулийн төгсөх ангийн 535 сурагч, анги удирдсан 17 багш оролцов.

Уулзалтын үеэр Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр сурагчдад төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулснаас гадна мэргэжлээ зөв сонгож, их дээд сургуулиа төгсөөд орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах, бүтээн байгуулалтад гар бие оролцох шаардлага буйг онцолсон.
Дорноговь аймагт удахгүй нефтийн үйлдвэр баригдах бөгөөд газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн, авто замын, мөн аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй чиглэлийн мэргэжилтнүүд эрэлт хэрэгцээтэй байгаа аж.
Урилгаар "Гоо зүйн боловсролын хүрээлэн"-гийн хүний хөгжлийн багш, лектор М.Мөнхжаргал "Хүмүүн төгөлдөршил сэдвээр", "Долоон гарагийн тэмдэглэл", "Шантралгүй урагшил" номын зохиогч Ү.Оюунзул "Алсын хараа" сэдвээр, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяр элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж сэдвээр тус тус сурагчдад мэдээлэл хийжээ.

Х.Эрдэнэбулган