Их нартыг байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-08 10:25:09
Дорноговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 07-нд болсон Дорноговь аймгийн ИТХ-аар Айраг, Даланжаргалан сумын нутагт байрладаг улсын тусгай хамгаалалттай “Их нартын байгалийн нөөц газар”-ыг “Байгалийн цогцолборт газар” болгох саналыг дэмжлээ.
Монголдоо анх удаагаа орон нутгийн санхүүжилт, менежментээр байгуулагдаж үйл ажиллагаа нь тогтмолжсон Их нартын байгалын нөөц газрыг Байгалын цогцолборт газар болгосноор байгаль хамгаалал хийгээд ан амьтныг хамгаалах үйл ажиллагаа, хамрах хүрээ нь  өргөжих боломжтой аж. “Одоо энэ асуудлыг салбарын яам, Засгийн газарт уламжилж улмаар УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах ёстой” гэж Их нартын байгалын нөөц газрын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж буй “Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын захирал Б.Амгаланбаатар хэлэв.
Их нартын байгалийн нөөц газарт аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, цагаан зээр, хулан адуу, саарал чоно, шар үнэг, үнэг хярс, мануул мий, халздай дорго, хээрийн тарвага, нөмрөг тас, цармын бүргэд, шонхор зэрэг монголын ховор хөхтөн амьтад, жигүүртэн шувууд, ургамал нэгэн дор байршдаг онцлогтой.
Тус газрын хамгаалалтын захиргааны 4-5 таван хүний орон тоо, цалинг аймгийн ИТХ-аас шийдвэрлэдэг бөгөөд орон нутгийн ан амьтан, байгаль экологийн асуудлыг идэвхтэн байгаль хамгаалагчдын тусламжтайгаар хамгаалж иржээ.
Мөн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” SPAN/10/302 төслийг НҮБХХ /UNDP/, ДДБОС /GEP/, Монгол Улсын Засгийн газрын нийт 4.2 сая ам.долларын санхүүжилтээр 2011-2016 онд “Их нарт” БНГ-т хэрэгжүүлсэн байна.
 
Х.Эрдэнэбулган

 
 
相关新闻