Сурагч, оюутнууд татварын тухай мэдлэгтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Татварын хэлтсээс "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тохиолдуулан аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 21 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль зэрэг нийт 23 сургуулийн 1200 гаруй сурагчд, оюуутнад татварын тухай ойлголт, төсвийн зарцуулалт, цахим төлбөрийн баримт сэдвээр нээлттэй хичээл заав.
Мөн хичээлд оролцсон сурагчдын дунд кэйс ажиллуулж, дүрд тоглуулах зэргээр сонирхолтой байдлаар зохион байгуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг татсан байна.
Дорноговь аймаг 2017 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 24.4 төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Дорноговь аймагт “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатай "Татвар төлөгчдийн өдрүүд" тавдугаар сарын 07-ноос эхлээд байна.
Үүнээс тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд улс болон орон нутгийн төсөвт 4.8 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь 2016 оныхоос татварын хувь хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан талаар аймгийн Татварын хэлтсийн мэдээлэлд дурджээ.

Х.Эрдэнэбулган