Хятадад сурч байгаа орос оюутнууд хүмүүнлэгийн ажилд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Тавдугаар сарын эхээр БНХАУ-ын Хөх хотод сурч буй ОХУ-ын оюутнууд Дорноговь аймгийн Сайншанд хотод ирж хүмүүнлэгийн ажил хийлээ. Орос оюутнууд Сайншанд сумын нийт зургаан багийн 30 гаруй хүүхдэд шинэ хувцас бэлэглэсэн байна.
Үүнд хүүхдийн өмд цамц, биеийн тамирын хувцас, пүүз зэрэг өргөн хэрэглээний бараа багтсан байна. Хувцас хандивлах ажилд аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн П.Энхтуул, орчуулагч Ж.Энхжаргал, хоёрдугаар багийн нийгмийн ажилтан М.Энхзаяа, “Тэнгэрлэг аян” ТББ хамтран ажилласан.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн ИТХ-аас 2017 онд баталсан “Хөрш орноосоо суралцья” хөтөлбөрийн хүрээнд тус аймаг Эрхүү хотын Багшийн Их сургуультай хамтын ажиллагаа тогтоосон. 2016 онд Эрхүү хотын Их сургуулийн оюутнууд Сайншанд сумын ерөнхий боловсролын I,III сургуулийн дотуур байранд байрлаж, сумын ерөнхий боловсролын I, II, III, V сургуулийн орос хэлний багш нартай уулзан мэдлэг солилцож, багшлах арга зүй, хэлний чадварыг дээшлүүлэх талаар харилцан туршлага солилцсон байyна. Мөн 2018 онд ОХУ-ын Эрхүү болон Халимаг хотын орос хэлний багш Т.Эрдничимиг, П.Анастасия нар Дорноговь аймгийн Сайншанд хотын ерөнхий боловсролын I, II сургуульд түр хугацаагаар ажилласан юм.

Х.Эрдэнэбулган