Архангай аймгийн шилдэг татвар төлөгчид шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-10 11:57:19
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн шилдэг татвар төлөгч байгууллага, иргэд өчигдөр шагналаа гардан авлаа. Энэ жил "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг 19 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ" уриатай тэмдэглэн өнгөрүүлэв.

Аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр “Их сандил уул” ХХК, “Саруул харгуй” ХХК, “Тансаг-Оюу” ХХК, “Ар-Арвис” ХХК, шилдэг татвар төлөгч иргэнээр бизнес эрхлэгч Д.Баярмаа, Ё.Батдорж, С.Алтансүх, Эрдэнэбулган сумын Засаг даргын жуух бичгээр Д.Наранцогт, Т.Батцэцэг, Д.Баатарцогт нарыг шагналав.

Дээрх байгууллага, иргэд 2017 онд аймгийн төсөвт нийт 52 сая 297 мянган төгрөгийн орлогыг төсөв төвлөрүүлсэн байна.

Аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулахад 1-р байрт Лаборатори 1-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Мөнгөншагай, 2-р байрт Хашаат сумын 9а ангийн сурагч Г.Адъяасүрэн, 3-р байрт 3-р сургуулийн 7в ангийн сурагч А.Марал нар шалгарсан бол зохион бичлэгийн уралдааны 1-р байрт Төвшрүүлэх сумын 9а ангийн сурагч Э.Буянхишиг, 2-р байрт Чулуут сумын 10а ангийн сурагч Л.Нянцандэлэг, 3-р байрт Хашаат сумын 9а ангийн сурагч Г.Адъясүрэн нар шалгарч, шагнууллаа. Мөн Монгол үндэсний тоглоомын уралдаанд Лаборатори 1-р сургуулийн 7в ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ түрүүлсэн байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻