О.Саранчимэг:Сумынхаа байгууллагуудын гадна хаягийг монгол бичгээр болгох төлөвлөгөөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үндэсний бичиг үсгийн баяр арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдсаар байна. Тухайлбал энэ сарын 8-ны өдөр Цагааннуур сумын ЗДТГ, сумын ЕБС, Соёлын төв хамтан "Үндэсний бичиг үсгийн баяр-2018" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус сумын хувьд бусад сумдаасаа ялгарсан нэг онцлог бол цахим хуудас ашиглан иргэдийн оролцоог идэвхжүүлсэн явдал байв. Ингэснээр эх бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн ахиц гарчээ. Энэхүү баярын үйл ажиллагааны хүрээнд Цагааннуур сумын Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичгийн стандарт олимпиад"-д амжилттай оролцсон сурагчдаа урамшуулах, мөн бүтэн таван сарын турш Цагааннуур сумын иргэдийн дунд зохион байгуулсан монгол бичгийн уншлагын урт хугацааны “Facebook уралдаан”-ы чадварлаг уншигч, шилдэг оролцогч иргэдээ тодруулах, “номын сайн нөхөр” тэмдэгтэнээ шалгаруулж урамшуулах гээд олон үйл явдлаар "Үндэсний бичиг үсгийн баяр-2018" арга хэмжээ үргэлжилсэн юм.
Ямар нэгэн арга хэмжээг аль нэг иргэн, байгууллага ивээн тэтгэж оролцдог бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Тус суманд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний ивээн тэтгэгч бол газрын үр өгөөж, шимийг хүртэгч нэгэн агаад эх болсон газрын өгөөж, тэнгэрийн хишгээ ирээдүй болсон хүүхэд багачууддаа хүртээх гэсэн чин сэтгэлтээ нэгэн буйгаараа онцлог байв. Тэр бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Нарийн Шүрэн” ХХК-ийн захирал Д.Батцогт.

-Тэрээр:”Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынхаа 10 жилийн сургуулийг 1997 онд төгссөн. Дараа нь ХААИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Одоо сумандаа газар тариалангийн аж ахуй эрхэлдэг “Нарийн Шүрэн” ХХК-ийг удирдаж байна. Миний хувьд энэ сайхан нутгийнхаа үр өгөөжийг хүртэж яваадаа талархаж, бусдын сайн сайхан үйлсэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсч явдаг. Өнөөдөр манай сумын сургуулийн монгол хэлний дөрвөн багшийн зохион байгуулсан үйл ажиллагаа маш амжилттай болж байна. Энэхүү үйл ажиллагааг манай “Нарийн Шүрэн” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд анх эхэлсэн цагаас нь дэмжин оролцож байгаа. Эх сайхан монгол бичгээ цаашид түгээн дэлгэрүүлэхэд монгол хүн бүрийн хүчин чармайлт маш чухал. Энэ сайхан хэлээ дээдэлж явах ёстой. Монгол хэл бичиггүй бол монгол хүн байгаад яахав. Иймээс эх орны минь цаашид оршин тогтнох үндэс суурь бол бидний энэ сайхан эх хэл, бичиг минь гэж бодож явдаг. Энэ сайхан газрын минь өгөөж үр шим хүүхдүүдэд ч бас хүртэх ёстой гэсэн бодлоор аль болох хүүхдүүдээ дэмжиж ажиллахыг зорьдог. Үүндээ ч би сэтгэл хангалуун явдаг. Манай аж ахуй сум орон нутагтаа, сургуульдаа, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсролд хувь нэмэр болох үүдээс урлаг, спортын арга хэмжээнүүдийг дэмжин ирсэн. Сагсан бөмбөгийн баг тамирчдаа дэмжиж ирснээр хүүхдүүд минь аймагтаа нэрээ дуурсган олон медаль хүртэж байдагт талархаж байдаг” хэмээн ярилаа. Мэдээж хиргүй тунгалаг хүүхдийн ирээдүй амжилт авчирах нь дамжиггүй юм.
Тус баярын үйл ажиллагааны бас нэгэн онцлог ивээн тэтгэгч бол “Титэм арт” академийн тэргүүн, урлаг судлалын докторант Э.Ариунболд байлаа.

-Тэрээр:”-Бид хүүхдийн урлагийн боловсролыг дэмжихээс гадна үндэсний бичгийн уран бичлэгийн чиглэлээр сургууль, сум, аймаг орон нутагтай хамтран ажилладаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үндэсний бичиг соёлоо хөгжүүлэх, сурталчлах, таниулах, хүүхэд багачуудад сургах энэ сайхан үйлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Миний олон жилийн туршлагад ажиглагдсан нэг зүйл бол охид бол маш их хичээнгүй, нямбай байдаг. Хөвгүүд бол дотоод мэдрэмж илүү сайн, сонсож чаддаг, их чөлөөт сэтгэлгээ өндөртэй байдаг учраас дүрслэх, илэрхийлэх талдаа эмэгтйэ хүүхдээс илүү чадвартай байдаг. Иймээс би энэ өдөр шагнал авсан олон хүүхдүүдийг харж байхдаа нэг ч болов эрэгтэй хүүхэд гараад ирэхгүй юм байхдаа гэж бодож байсан. Сүүлд нэг эрэгтэй хүүхэд шагнал авч байхыг хараад их баярласан. Түүнд маш их олзуурхан тэр хүүг өөрийнхөө академид 50 хувийн хөнгөлөлтэй суралцах эрхийн бичгээр шагналаа” хэмээв.
Цагааннуур суманд Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх их ажлыг тус сумын ЕБС-ийн монгол хэл бичгийн дөрвөн багш гардан зохион байгуулдаг ажээ. Ингээд тус сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш, хичээл үйл ажиллагааны багийн ахлагч О.Саранчимэгийн яриаг хүргэе.

Тэрээр, “Манай бичиг үсгийн баяр энэ жил хоёр дахь жилдээ болж байна. Гэхдээ үндэсний бичгийн хөтөлбөрийг сумандаа дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа. Үндэсний бичгийн хөтөлбөрийн хүрээнд үндэсний бичиг соёлын баярыг угтаад хичээлийн жилийн эхэн есдүгээр сараас эхлээд тавдугаар сар хүртэл маш олон үйл ажиллагаатай ажлыг зохион байгуулаад хэвшсэн. Үүндээ манай дөрвөн багш ажлаа тэнцүүхэн хувааж аваад хариуцсан ажлаа маш хариуцлагатай хийдэг. Иймээс хаврын үндэсний их бичиг үсгийн баяраараа олон хүүхдүүд, олон эцэг, эхчүүд, оролцогчдыг шагнаж урамшуулан урам хайрлалаа. Энэ жилийн бичиг үсгийн баяр маань өмнөх жилээсээ хамаагүй илүү ахицтай болж байна. Бид иргэдийнхээ оролцоог маш сайн татаж чадсанаараа энэ жил илүү давуу талтай боллоо.
Иргэдийнхээ оролцоог сайжруулж, дэмжих үүднээс монгол бичгийн уншлагын цахим уралдааныг зарласан. Энэ уралдаан маань өнгөрсөн оны 11-р сарын 19 буюу үндэсний бахархлын өдөр эхэлсэн. Тэгээд бүтэн таван сарын турш үргэлжлэн явагдсан. Бид орой бүр 20.0 цагт цахим хуудсандаа эх тавьж өгдөг байсан. Энэ үйл ажиллагаанд маань монгол бичигтээ хайртай, дуртай, сонирхолтой, дэмждэг хүмүүс тогтмол оролцож бидний тавьсан эхийг уншиж, сэтгэгдлээ илэрхийлж, хамтран ажиллаж байсан. Ер нь хандсан хүмүүсийн тоо 100 гаруй бөгөөд идэвхтэй оролцсон 30-аад иргэн байлаа. Тэгээд бидний зүгээс энэ идэвхитэй оролцсон хүмүүсээсээ чадварлаг уншигч, идэвхитэй оролцогч гэсэн таван хүнийг шагнаж урамшууллаа. Ер нь иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр монгол бичигт хайртай, дуртай, сайн эзэмшсэн, түгээн дэлгэрүүлэх сонирхолтой хүмүүс олон байдаг гэдгийг мэдэж чадсан. Цаашдаа бид сумынхаа төр төсвийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гадна хаягийг монгол бичгээрээ болгож өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн бусад аймгийн хүмүүстэй үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллана. Бидний ажлын эхлэл амжилттай тавигдлаа гэж бодож байна” хэмээв.
Тус сумын ЕБС-ийн захирал Сугар энэ үеэр монгол хэл бичгийн багийн багш нартаа талархалаа илэрхийллээ. Энэхүү үйл ажиллагаанд сумын "Хуурчийн уянга" морин хуурын чуулга, н.Отгонжаргал багштай "Dream dance" бүжгийн хамтлаг болон авьяаслаг хүүхдүүд шүлэг яруу найргийн дээжээ өргөн оролцогчдоо баясгасан юм.

Ч.Отгонцэцэг