Явуулын хашаатай болсноор олон бэрхшээлийг шийдсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-14 10:47:24
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малчид малын явуулын хашаатай болсон байна. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээг малчдад шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрджээ.
"Мерси кор" ОУБ-ын "Даван туулах дасан зохицох орон нутгийн иргэд"хөтөлбөрийн хүрээнд ийнхүү Хушаат сумын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Ч.Баасанжав эзэнтэй “Баян-Ишгэнт" ББН, н.Эрдэнэцэцэг захиралтай "Эх жишиг" ХХК –иудад тус бүр 800-1000 бог малын багтаамжтай үйлчилгээний явуулын хашаа, бод малын хоолойг хүлээлгэн өгсөн байна. Төслийн хүрээнд тус суманд мал эмнэлгийн нэгжүүдэд олгосон хашаа, бусад багаж хэрэгсэл нийлээд нийт 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эдгээрээс гадна мал эмнэлгийн багаж хэрэгслэлийг ч мөн хүлээлгэн өгчээ. Ийнхүү мал эмнэлгийн нэгжүүд явуулын хашаатай болсноор мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээг малчдад шуурхай, хүртээмжтэй хүргэхээс гадна хөдөлмөр хөнгөвчилсөн, аюулгүй ажиллагааг хангасан олон бэрхшээлийг шийдсэн чухал алхам болж буйд тэд талархаж байгаа ажээ. 
Ч.Отгонцэцэг 
相关新闻