Сайншанд сум 6.8 км авто замаа засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас зарласан “Хүний хөгжлийг дэмжих жил” Сайншанд сумын ЗДТГ-аас зарласан “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил”-ийн ажлын хүрээнд Сайншанд сум төвийнхөө 6.8 км авто замын хоёр дахь хучилтыг гүйцэтгэлээ.
Замын ажлын эхний хэсгийг өнгөрөгч онд БНХАУ-ын “Эн ди ти кэй” ХХК туслан гүйцэтгэгч “Дорноговь-АЗЗА” төрийн өмчит компанитай хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд замын хоёр дахь ажлыг бүрэн дуусгаагүй байсан юм.
Замын ажлын санхүүжилтэд орон нутгийн төсвөөс хоёр тэрбум, 489 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Үүнээс гүйцэтгэгч компани 2017 онд нийт 1.4 тэрбум төгрөгийг авчээ. Энэ жил үлдсэн хөрөнгөөр замаа засварлаж тавдугаар сарын 15 гэхэд дуусгасан байна.
2018 онд говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохиож буй тул албаныхан Сайншанд хотн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж буй.

Х.Эрдэнэбулган