Архангай аймаг “Олимпийн цэцэрлэг”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-22 11:06:42
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, хүүхдийн тавдугаар цэцэрлэгийн  багш, ажилчид, Ч.Хандмаа багштай ахлах-А бүлгийн эцэг эхчүүд хамтран “Мини” спортын талбайг байгалийн түүхий эд, гарын доорх материалыг ашиглан цэцэрлэгийн гадна тохижилт, цэцэгжүүлэлтийг нийт эцэг эхчүүдтэйгээ хамтран тохижуулж, нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.
Тавдугаар цэцэрлэг нь “мини” талбайтай болсноор хүүхдийн хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, багаас нь спортыг таниулж, хичээллүүлэхэд давуу талтай боллоо гэж харж байгаа юм. Тус цэцэрлэгийг МҮОХолбооны академийн ерөнхийлөгч, Хөнгөн атлетикийн холбооны нарийн бичгийн дарга, УБ хотын Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар “Монголын анхны олимпийн цэцэрлэг боллоо” гэж хэлсэн үг дотроо онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус талбайд 5 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулсан байна. Хөгжөөнт буухианд багын А бүлгийн Г.Эрхэмбаяр, Б.Дөлгөөнөө, Б.Шаравсамбуу нар, байрнаас уртад харайх төрөлд дунд бүлгийн Б.Мөнхтэнгэр/эр/, А.Төгс-Эгшиглэн /эм/, гүйлтийн төрөлд дунд бүлгийн Ц.Анар/эр/, А.Төгс-Эгшиглэн /эм/, шидэлтийн төрөлд ахлахын А бүлгийн Ө.Мөнхтэнгис /эр/, бэлтгэлийн Б бүлгийн Ш.Гэрэлчулуун /эм/, элсний сумогийн төрөлд бэлтгэлийн А бүлгийн Э.Баяртөгс /эр/, бэлтгэлийн Б бүлгийн Х.Энхнаран /эм/ нар 1-р байранд тус тус оржээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻