“Азийн фестиваль 2018”-д “Монгол костюмс” компанийн уран бүтээлчид өв соёлоо сурталчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын Софи хотод энэ сарын 12-15-нд болсон “Азийн фестиваль-2018”-д “Монгол костюмс” компанийн 10 уран бүтээлч амжилттай оролцлоо.
Уран бүтээлчид Монголын түүх, соёл урлаг, соёлын биет бус өв болох уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын тоглолтыг олон нийтэд үзүүлэв. Мөн найруулагч Б.Баярын "Хаданд мөнхөрсөн урлаг- Монголын сая өдөр", уран бүтээлч Б.Намууны "Монголын орчин үеийн урлаг соёл" гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
Фестивалийн үеэр “Монголын асар”-т Болгарын Ерөнхийлөгч Р.Радев болон болгар иргэд, гадаадын зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирж монгол ахуй, соёл, зан заншил, уламжлалтай танилцаж сэтгэгдлээ илэрхийлж баяр хүргэсэн юм. “Монгол костюмс” компанийн урлагийн тоглолтыг Софи дахь ЭСЯ-ны цэцэрлэгт болон Варна хотод мөн зохион байгуулжээ.
Тус фестивальд Энэтхэг, Япон, Хятад, Индонез, Тайланд зэрэг Азийн 14 орны уран бүтээлчид оролцсоноос БСШУС -ын сайд Ц.Цогзолмаа, БНБУ-ын Соёлын яамны дэд сайд нарын хоёр талын соёлын харилцааг өргөжүүлэх талаар хамтран санал солилцсоны дагуу Монгол Улс ийнхүү анх удаа оролцсон юм.

Ж.Болор