Архангайд мал төллөлт 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-25 11:43:21
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн хэмжээнд 2018 онд 2231026 толгой хээлтэгч мал төллөхөөс энэ сарын 25-ны байдлаар 1650886 толгой мал төллөсөн байна. Аймгийн дүнгээр бод малын 47 хувь, бог малын 79 хувь төллөж нийт мал төллөлт 74 хувьтай байна.


Үүнээс ингэ 108 буюу 22 хувь, гүү 42417 буюу 36 хувь, үнээ 124256 буюу 53 хувь, эм хонь 1022369 буюу 81 хувь, эм ямаа 461736 буюу 75 хувь төллөсөн байна. Өнөөдрийн байдлаар 1566585 толгой төл буюу 95  хувь нь мэнд бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол 170740, үүнээс малын өвчнөөр 3858 толгой мал буюу 3.2 хувь нь хорогдсон мэдээтэй байна. Үүнд, тэмээ 49 толгой буюу 3 хувь, адуу 16586 толгой буюу 4 хувь, үхэр 35128 толгой буюу 5 хувь, хонь 64477 толгой буюу 2 хувь, ямаа 54500 толгой буюу 4 хувьтай байна. Харин хээлтүүлэгч малын хорогдол 2018 бүртгэгджээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻