Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан ажлыг эрчимжүүлэхийг даалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг ирэх долдугаар сарын сүүлчээр тэмдэглэхээр бэлтгэж байгаа юм. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар ойд бэлтгэх ажлын явцын талаар гурав дахь удаагаа хэлэлцэн ой угтсан ажлыг үр дүнд хүргэх шаардлагатай байна гэж үзлээ.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн ажлын талаар олон нийтэд сурталчлах, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон болон бусад аймаг хотод ажиллаж, амьдарч байгаа иргэд, нутгийн зөвлөлийн идэвх оролцоог сайжруулах, санхүүжилтийн шаардагдах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, 2018 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажлын чанарт анхаарч удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг ойд бэлтгэх комисст даалгалаа.
Ой угтсан ажлын явц 65,5 хувьтай байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар дүгнэсэн байна.
Харин аймгийн ИТХ-аас томилогдсон ажлын хэсэг аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан 80 бүтээлч ажлын хэрэгжилтийг шалгаад 19 ажлын хэрэгжилт хангалтгүй, зарим нь биелэх боломжгүй гэж үзжээ.

М.Батжаргал