“Амьдрал тэтгэгч“ хүүхдийн мюзикл тоглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХДТ-ын жүжигчин М.Мөнгөнсолонгын зохиол, жүжигчин МУСТА Ж.Нямдоржийн найруулга шинэ уран бүтээл болох усны тухай “Амьдрал тэтгэгч” хүүхдийн мюзикл жүжгийг өнгөрсөн долоо хоногт тайзнаа амилууллаа. Энэхүү мюзикл жүжиг нь 1-5 ангийн хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, танин мэдэхүйн, сургамжит жүжиг ажээ.

Тус жүжиг нь байгаль эх дэлхий, амьдралын эх үүсвэр усаа зөв зохистой ашиглаж чадаагүйгээс болоод ан амьтад, ургамал цэцэгс хатаж, сүйрч буй талаар жүжгийн гол дүрүүд болох буга, чоно, туулай, баавгай, ирвэс, үнэг зэрэг амьтдаар төлөөлүүлэн өгүүлнэ. Жүжиг хүүхэд багачуудад маш их таалагдсан бөгөөд энэ жүжгээс байгаль дэлхийгээ хайрлах, усаа хамгаалах, гамтай, зохистой хэрэглэх тухай өргөн мэдлэгийг хүүхдүүд олж авч байгаа юм.
Цаашид тус жүжгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран цуврал болгож, ирэх жил модны тухай жүжиг хийхээр болжээ. “Амьдрал тэтгэгч” хүүхдийн мюзикл жүжгийг ирэх намраас аймгийн бүх сумын хүүхэд багачуудад тоглож сонирхуулах юм байна.

Б.Гэрэлт-Од