Багш, сурагч, сургуулийг урамшуулах журмыг шинэчлэн баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж буй “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдын хөгжлийг дэмжих, сурагчдын болон багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтран хөгжих боломжийг нээх, тэргүүний байгууллага, хамт олон багш нарын туршлагыг түгээх, багшийг чадваржуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд зохион байгуулагддаг “Улсын төрөлжсөн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг шагнаж, урамшуулах журам”-ыг шинэчлэн баталжээ.
Тухайлбал, улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон багшид 1-р байр бол 1 сая, 2-р байр бол 700,000, 3-р байрт орсон бол 500,000 төгрөгийн урамшууллыг, сурагчдад 1-р байранд орсон бол 500,000, 2-р байранд орсон бол 400,000, 3-р байранд орсон бол 300,000 төгрөгийн урамшууллыг тус тус олгох юм. Журамд улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон сурагчийг бэлтгэсэн багш нарыг тодорхой хувиар урамшуулах юм.
Дээрх журмаар элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан сурагчийг 500.000 төгрөгөөр, бэлтгэсэн багшийг 250.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад 10 хичээлээр тус бүр шалгуулсан сурагчдын дундаж үнэлгээ улсын дунджаас дээгүүр шалгагдсан тохиолдолд тухайн ерөнхий боловсролын сургуулийг кабинетаар шагнаж урамшуулна зэрэг багш, сурагч, сургуулийг шагнах урамшууллын системийг нарийн зааж өгчээ.

Б.Гэрэлт-Од