Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 30 мянга орчим хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 06-р сарын 14-ний а/137 тоот тушаалаар Өрхийн мэдээлийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох өрхийн амьжиргааны түвшний үнэлгээний босго шугамыг 670 болон түүнээс доош оноогоор тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийн нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болж, дээд оноог 670 болгосноор Архангай аймгийн хувьд нийт 29,536 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахаар болж өссөн байна. Эдгээр хүүхдүүдэд 6-р сараас эхлэн мөнгөн тэтгэмжийг олгох бөгөөд өнгөрөгч 4, 5-р сарын мөнгийг нөхөн олгох юм байна.
Өмнө нь амьжиргааны түвшний үнэлгээний босго шугамыг 554-өөр тогтоож, нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан юм. Энэ үед Архангай аймгийн 23 мянга гаруй хүүхэд хамрагдаж байжээ.
Архангай аймагт оны эцсийн хүн амын тоогоор 32 мянга орчим хүүхэд байна гэсэн статистик тоо гарсан байна.

Б.Гэрэлт-Од